Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхэн онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд байгууллагын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, албанд хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, алба хаагчдын амжилт бүтээл, харьяа анги, байгууллагуудын танилцуулга, онцлогийг илтгэсэн макетууд зэрэг 100 орчим үзмэрийг дэлгэн, олны хүртээл болгож байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар, Мандал, Сайхан суманд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах анги, Баянгол суманд Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Мандал, Орхонтуул сумдад Улсын нөөцийн хоёр цэгтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ.








Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *