Зургаан давхраас үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Саруул тэнгэр хотхон”-ы 47 дугаар байр болох цутгамал есөн давхар барилгын зургаан давхраас хүн унах гээд байна” гэсэн дуудлага 2019.05.21-ний өдрийн 17:24 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 10 км зам туулан 17:35 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн М /25 настай, эрэгтэй/ зургадугаар давхрын тагтнаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.