Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ДЦС-4 ТӨХК”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сүхбаатар, “ДЦС-4 ТӨХК” -ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар гарын үсэг зурсан юм. Хамтран ажиллах гэрээний хүрээнд болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хамтран ажиллана.

This image has an empty alt attribute; its file name is 60674565_1287341764754129_1716369429421359104_n.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *