Цаг агаарын урьдчилсан мэдээллээр маргааш +24, лхагва гарагт +28 градус хүртэл дулаарах бол пүрэв, баасан гарагуудад бороо орох төлөвтэй байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн тав хоногийн урьдчилсан мэдээллийг хүргэе.
Тавдугаар сарын
- 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн,
- 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
- 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.