Categories
мэдээ нийгэм

Судлаач Ч.Эрдэнэ Монгол Улсын Соёлын элч боллоо

Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон судлаач Ч.Эрдэнэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр гэрчилгээг нь гардууллаа.

Монгол Улсын Соёлын элчээр соёл, урлаг, спорт, түүх, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсыг олон улсад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн 48 хүнд уг өргөмжлөлийг олгожээ. Ийнхүү судлаач Ч.Эрдэнэ 49 дэх Соёлын элч болж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилгээг гардуулахдаа, “Монголын шинжлэх ухааны судалгааг урагш ахиулах, Монгол Улсыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилж байна. Цаашид олон бүтээл туурвиж, Монголын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмрээ оруулахыг хүсье” хэмээн талархал илэрхийллээ.

Зохиолч, судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс”, “Бид ялав”, “Чинад нууцын Монгол орон”, “Fax Mongolica” зэрэг бүтээлийг Монголын уншигчид андахгүй. Түүний бүтээлүүдэд үе үеийн залуусыг сэргэн мандалд уриалан дуудсан, эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах үзэл шингэсэн байдаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *