Монгол улсын Засгийн газрын энэ оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт энэ онд 2-6 насны 17803 хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ хийнэ.
Тус аймагт гурван хувийн эмнэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон боловч “Алтандент” эмнэлэг албан ёсоор оролцохоос татгалзсан учраас Сайхан, Баянбуян гэсэн хоёр эмнэлэг 2-6 насны хүүхдийн шүдэнд үзлэг хийж өвчтэй гарсан хүүхдүүдэд эмчилгээг хийж эхэлсэн байна.
Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас дээрх хоёр эмнэлгээр үйлчлүүлэх цэцэрлэг, сургуулийн хуваарийг гарган хүүхэд бүрийн шүдийг эрүүлжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Тус аймагт 2-12 насны 30514 хүүхэд байгаагаас энэ онд 18000 орчим нь үзлэг, эмчилгээнд хамрагдах ажээ.