Categories
мэдээ нийгэм

Говь болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр байна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говь, талын нутаг Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр 10-12 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *