Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчид галаас таван хүүхэд аварчээ

Ховд аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар энэ сарын 7-8-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр байрлах байрны орцноос утаа гарч байгааг мэдэж, таван хүүхэд угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг аварчээ. Утаажилтийн бүсээс хүүхдүүдийг гаргаж, эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж байна гэж Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс мэдээллээ. Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний амь насыг авран хамгаалсан тул Ховд аймгийн Онцгой байдлын газар, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *