Онцгой байдлын ерөнхий газраас Хил хамгаалах ерөнхий газарт ой, хээрийн түймэр унтраах, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 ширхэг үлээгч аппаратыг хандивлалаа. Хил хамгаалах ерөнхий газраас эдгээр үлээгч аппаратыг Хэнтий, Булган,Хөвсгөл аймагт байрлах салбар анги, байгууллагуудаа хуваарилж өгөх юм байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 55 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас 6 нь ОХУ-ын хил давж орж ирсэн байна.