Categories
гадаад мэдээ

Японы шинэ эзэн хаан ард түмэнтэйгээ мэндчилэв

Японы шинэ эзэн хаан Нарухито анх удаа ард түмэндээ хандаж үндсэн хуулийг сахиж, төр улс, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг болох үүргээ биелүүлэхээ амлажээ. “Би өөрийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд үндсэн хуулиар олгогдсон төр улс, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг болох үүргээ чандлан биелүүлэхээ тангараглаж байна. Би ард түмний цаашдын хөгжил цэцэглэлт дэлхийн энх тайвны төлөө зүтгэх болно” гэж эзэн хаан хэлсэн байна.

Нарухито уг мэдэгдлээ өмнөх эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах ёслолын үеэр хийсэн байна. Тэрээр Япон улс Дэлхийн II Дайнд бууж өгснөөс хойш төрсөн анхны эзэн хаан бөгөөд Токиогийн “Гакусюины” их сургууль мөн Оксфордыг дүүргэсэн аж. Нарухитогийн гэргийн шинэ хатан хаан Масако Японы нэрт дипломатчны охин бөгөөд Токиогийн Их сургууль болон Гарвардыг дүүргэн Гадаад яаманд ажиллаж байжээ. Шинэ эзэн хааны гэр бүл 2001 онд төрсөн нэг охинтой юм. Нарухитогийн хаан ширээндээ залрах ёслол ирэх аравдугаар сарын 22-нд болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *