Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар:
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл,
-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлт,
-Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ байгууллагыг олон жил удирдсан хүний хувьд одоогийн даргын тайланг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар санал сонсох хэрэгтэй” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцье” гэсний дагуу Хүний эрхийн комиссын илтгэлийг хойшуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Дараагаар нь АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг эхэнд хэлэлцэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээ.
Иймд АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцэж эхлэв. Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм.
АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав
Тамгын газрын даргыг танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Нэр дэвшигчдийн хувьд асуудалд алга. Харин томилгооны процедурын тухайд хэд хэдэн асуудал байна.
Одоогийн даргыг чөлөөлсний дараа томилгоог хийх байх. Үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө УИХ-аас тогтоол гаргадаг. Тиймээс эхлээд тогтоол гарах уу.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Хуулийн салаа утгатай асуудалд ҮХЦ ажлаа хиймээр байна. Энэ асуудлаар ҮХЦ-д хандсан. Жил гаруй хугацаа өнгөрч байна. ҮХЦ ажлаа хийгээгүйгээс бол ийм байдалд орж байна. УИХ-аас тайлбар явуулсан байгаа
ЕТГ-ын дарга З.Энхболд: Томилдог байгууллагын хувьд чөлөөлөхөө давхар шийдсэн нь дээр байх. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. УИХ-аар томилогддог зургаан байгууллагын томилгооны дөрвийн нь томилгоо салаа утгатай. Энэ асуудлыг Авлигын эсрэг хуулиар оруулж ирж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Томилгооны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Иргэний нийгмийн байгуулллагаас ямар ямар асуудал тавьсан. Тэр дагуу яаж ажиллах вэ гэдэгт ямар хариулт өгсөн талаараа дэлгэлэнгүй хариулт өгөөч.
З.Дашдаваа: Миний бие өчигдөр нээлттэй хэлэлцэүүллэгт оролцосн. Иргэдийн зүгээс АТГ-ыг иргэдэд нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьж байсан. Томилогдсон тохиолдолд бүрэн боломжтой гэсэн хариулт өгсөн. Мөн нийгэмд дуулиан тарсан хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг асууж байсан. Ажлаа авсан тохиолдолд зохион байгуулалтыг сайжруулж ажиллана гэсэн.
ХОМ-ийг
Ж.Батсайхан: Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд АТГ-ыг нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьсан. Урьдчилан сэргийлэх ажлаа иргэдэд тулгуурлаж хийгээч гэсэн. Үүнийг томилогдсоны дараагаар хэрэгжүүлэх боломжтой. Нийгэмд дуулиан тарьсан хэргүүдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн. Миний бие томилогдсон тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллана гэсэн хариулт өгсөн.
ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд: Олон нийт их буруу ойлголттой явдаг юм билээ. Авлигын индекс буурвал АТГ ажлаа хийж байна ихэсвэл муу хийж байна гэж ойлгоод байдаг. Авлигын индексийг бууруулах чинь ганцхан АТГ-ын хийдэг ажил биш. Авлигаас ангид байх чиглэлд явуулж буй бодлогын нийлбэр юм. Ганцхан АТГ зүтгээд авлигаас салж чадахгүй. Бүх нийтээрээ хамтрах хэрэгтэй.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг заалтаар хэрэгжиж, хийж байгаа ажил тэр бүр харагдахгүй байна. Яагаад дарга нар хэдэн зуун тэрбумаар байр аваад байгааг шалгадаггүй юм бэ.
З.Дашдаваа: Хууль бусаар баяжих гэдгийг яаж тогтоох талаар ХОМ-т үнэлгээ, шинжилгээ хийж тогтооно. Мөн иргэдийн мэдээллийн дагуу шалгана. Манайх ХОМ-ыг аваад байгаа. Тэр хүнийг зарлагыг тооцдоггүй. Тухайн хүн нэг сая төгрөгийн цалинтай байж таван сая төгрөгийн хэрэгцээтэй байвал яах вэ. Хэрвээ томилогдвол энэ чиглэлээр ажиллая гэж бодож байгаа.
Ж.Батсайхан: Хууль бусаар хөрөнгөжих гэдэг 2015 онд эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр орсон. Өмнө нь авлигын эсрэг хуульд заасан зөрчлийн шинжтэй агуулгатай байсан. Иргэд олон нийтийн зүгээс энэ заалт нь эрүүгийн хуульд байх ёстой гэж үзсэний үндсэн дээр оруулсан. Олсон хөрөнгө орлдогоо тайлбарлаж чадахгүй бол гэдэг заалттай. Энэ төрлийн гэмт хэрэг цөөн байгаа. Хэрэв томилогдвол цаашид энэ хэрэгт анхаарч, судалгаа мэдээллийг хийнэ.
УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт: Тамгын газраас асуумаар байна. Энэ асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу томилгоо хийгээгүй энгйн журмаар хэлэлцэж байгаа юм байна. Тэгвэл өмнө нь яг энэ асуудлыг хэлэлцэх гэхэд хууль зөрчинө гэж байсан. Одоо хэлэлцэхэд хууль зөрчихгүй юу. АТГ-ын дарга Х.Энхжаргалын асуудал Үндсэн хуулийн цэц дээр байгаа.
Мөн чөлөөлөгдөх гэж байгаа Х.Энхжаргал болон Ц.Нямдорж нар ямар нөхцөлд ажилласан талаараа мэдээлэл өгөхгүй юу.
АТГ-ын дарга Х.Энхжаргал: Бүх юм нийтэд ил тод байсан учир албан ёсны хүмүүс албан ёсоор ойлгоод, олон нийтийн зүгээс мэдээлэл 72 83 103 болоод 93 болсон.
Гаднаас баахан бонд зээлж аваад үрчихсэн 33 их наяд төгрөгийн хэргийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллага дээр очоод Монгол гэдэг улсын нэрийг харлуулсан.
10-аад хоногийн өмнө би ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь аваад явах хэрэгтэй шүү.
Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр УЕП-той 15:00 цагт уулзана. Тэгэхдээ гурван боть 69 хэргийг өгнө.
Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. УЕП-т давхар маш нууц материалуд танилцуулсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Энэ дээр л гол нь авлигын индекс яригдсан. Бусдаар харицангуй гайгүй байх.