Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан хайгуулын баг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байшин цав газраас үлэг гүрвэлийн шинэ олдвор илрүүлжээ.
Энэ талаар олон улсын шинжлэх ухааны “Earth” сэтгүүлд мэдээлснийг Шинжлэх ухааны академи өөрийн цахим хуудсандаа байрлуулжээ. Шинэ олдворыг Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэсэн бөгөөд Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан Хадрозавр (нугасан хошуут) үлэг гүрвэлтэй төстэй болохыг судалгаагаар тогтоосон байна. Өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ үйл явдал нь олон эрдэмтний анхаарлыг татаад байгаа аж.