УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө СЕХ-д ирүүлэх учиртай. Тэгвэл одоогоор улс төрийн 3 нам Хэнтий аймагт болох тус нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаад байна.
Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт хуралдсан МАХН-ын бага хурлаар нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын Үндэсний зөвлөл хуралдаж тус сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Мөн өчигдөр МАН–ын бага хурал хуралдаж, нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргалаа.