Categories
мэдээ спорт

Жүдочид Ази тивийн АШТ-д багаараа II байрт шалгарлаа

Жүдо бөхийн Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд 40 орны 273 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд шилдгүүдээ тодруулснаас Монгол Улсын тамирчид багийн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ.

Харин Японы баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн медальтай тэргүүлсэн бол Монгол Улсын баг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. АНЭУ-ын Фужирах хотноо болсон энэ удаагийн тэмцээнээс БНСУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, БНАСАУ-ын баг III-VII байрт шалгарсан бол 12 орны баг тамирчид ямар нэг медаль хүртсэн байна.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос энэ удаагийн Ази тивийн АШТ-д Номхон далайн орнуудыг хамруулсан нь Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсын жүдочид өрсөлдөж, тэмцээний цар хүрээг нэмэгдүүлжээ.

Монгол Улсын багийн дүнг танилцуулахад, Ц.Цогтбаатар /73 кг/ О.Ууганбаатар /81 кг/, Л.Отгонбаатар /100 кг/ нар алтан медаль, Л.Сосорбарам /эмэгтэй, 52 кг/, Б.Ганхайч /эмэгтэй, 63 кг/ нар мөнгөн медаль, Э.Ариунболд /60 кг/, Ё.Басхүү /66 кг/, Л.Энхрийлэн /эмэгтэй, 57 кг/ нар хүрэл медалийн эзэд боллоо. Харин шаналт V байрт Н.Мөнхбаяр /66 кг/, VII байрт Л.Өнөболд /60 кг/, О.Мөнхцэцэг /эмэгтэй, 78 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ нар тус тус шалгарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *