Categories
мэдээ нийгэм

Япон сувилагч Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллана

Улсын Гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнийг 1-6 сарын хугацаатай урьж ирүүлэн, туршлага солилцон, хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота 3 сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирлээ.

Тэрбээр тус эмнэлэгт ажиллах хугацаандаа, арга зүйч мэргэжилтнүүдэд сувилахуйн удирдах түвшний менежмент, насанд хүрэгсдийн халдварт бус өвчний үеийн зөвлөгөө өгөх, сувилахуйн судалгааны чиглэлээр дадлага сургалт хийж, ажлын байран дээр чадавхижуулж, зөвлөгөө өгөх юм.

Мөн эрүүл мэндийн боловсрол болон эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын эмнэлгийн сувилагч мэргэжилтнүүдийн дунд “Тамхины хэрэглээ ба эх, нялхас”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн суудлын бүс ашиглалт” сэдвээр тус эмнэлгийн сувилахуйн албатай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *