Categories
мэдээ нийгэм

Буудал зарладаг төхөөрөмжүүдийг шинэчилнэ

Өвлийн улиралд автобусны цонх цантсанаас зорчигчид зогсоолын баримжаагүй болох, зогсоолоо андуурч буух зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор зогсоолыг дуу хоолойгоор зарлан мэдээлэх автомат төхөөрөмж системийг Нийслэлийн Тээврийн газрын санаачилга, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ны захиалгаар “Эхо МН” ХХК-ийн монгол инженерүүд гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн билээ.

Энэхүү системийг бүрэн нэвтрүүлж ажиллахад гадаад болон дотоод олон хүчин зүйлээс шалтгаасан саатал доголдол үүссэн бөгөөд үүнийг шийдвэрлэх зорилгоор судалгаа, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд зогсоолыг ойлгомжгүй зарлах, тасалдалтай зарлах, зарлах үед шуум үүсэх зэрэг асуудлуудыг үе шаттайгаар арилгаж системийг сайжруулан ажиллаж байгаа ажээ.

Цаашид тус үйлчилгээг жигдрүүлэх, дахин доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зогсоол зарлан мэдээлэх төхөөрөмжийг сайжруулсан шинэ төхөөрөмжөөр бүрэн сольж шинэчлэх ажлыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа юм байна. Уг шинэчлэлийн ажлыг ирэх тавдугаар сард багтаан дуусахаар ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр цаашид зогсоол зарлахтай холбоотой доголдол саатал бүрэн арилж иргэд нийтийн тээвийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *