Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “E-POLICE” апп ашиглан иргэдийн ирүүлсэн мэдээллийг шалгаж 4970 зөрчилд хариуцлага тооцжээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Эдгээр нь түгжрэл үүсгэж, замын ачааллыг ихээр бий болгож байгаа тул Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police” аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.