Categories
гадаад мэдээ

“Хиймэл оюун ухааны мэргэжилтэн”-г бэлдэнэ

Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч буй. Үүнтэй холбогдуулан тус салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг ч бэлтгэхээр чармайж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Боловсролын яамнаас Бээжингийн шинжлэх ухаан-техникийн их сургууль, Бээжингийн тээврийн их сургууль, Шанхай хот дахь Тунжи их сургууль, Жөзяны их сургууль зэрэг 35 их сургуулиудад хиймэл оюуны ухааны талаар тусгай хичээлийг оруулжээ. Зарим их сургуульд роботын техник, мэдээллийн технологи зэрэг салбарын мэргэжилтэнг бэлтгэж байгаа аж. Түүнчлэн дунд сургуулиудад хиймэл оюун ухааны чиглэлээр боловсрол олгох туршилтын хөтөлбөр бүхий сургалтыг өнгөрсөн жилээс явуулж иржээ. “East China Normal University Press” хэвлэлийн газраас “Гайхалтай амьтад”, “Программчлалын үндэс”, “Супер инженер” зэрэг 10 сурах бичиг гаргасан байна. Хятадын дарга Си Жиньпин төрд гарсан цагаасаа хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн. Тэрбээр “Хиймэл оюун ухаан бол технологийн хувьсгал, өөрчлөлтийн шинэ хөдөлгөгч хүч юм. Эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхийн тулд хиймэл оюун ухааны шинэ үеийн технологийг хөгжүүлэх юм. Бид хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн онцолж байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *