“Давсыг хоолны цэснээс хасъя” мэдээлэл сурталчилгааны 7 хоногийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургуулийн 42 тогооч хамрагдав. Сургалтад НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, ШУТА Б.Энхтунгалаг “Давсны хэрэглээг бууруулах хэрэгцээ, шаардлага”, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгаруулах шалгуур үзүүлэлт”, СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн ахлагч тогооч Г.Оюунсүрэн “Давсгүй хоол хийх жор, технологи”, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Цэцэгээ “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн зохистой дадал” сэдвээр тус тус хичээл заав. Мөн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” I шатны арга хэмжээнд түрүүлсэн 112 дугаар цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн багийнхан давсгүй хоолны амталгаа, танилцуулга хийлээ.