Categories
мэдээ нийгэм

“Олон нийтийн мэдээлэл харилцааны ажлын онол, аргазүйн интерактив сургалт” эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Олон нийтийн мэдээлэл харилцааны ажлын онол, аргазүйн интерактив сургалт” өнөөдөр эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцож, хэлсэн үгэндээ “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны 60-70 хувь нь урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ажил байдаг. Ялангуяа ард иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг үндсэн үүрэгтэй алба хаагч та бүхний хувьд мэдлэг, мэдээллээ цаг тутамд шинэчилж байх ёстой. Тиймээс энэ удаагийн сургалтаар дамжуулж байгууллагын үйл ажиллагаа болон болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээ, мэдээллийг хэрхэн олон нийтэд сурталчлах арга барилд суралцах юм” гэлээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 40 орчим мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөл болон “Бие даасан боловсрол хөгжлийн төв” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын удирдлага болон алба хаагчдад мэргэжлийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны цогц мэдлэгийг олгох, салбарын хэмжээнд мэдээлэл харилцааны нэгдсэн ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой тус сургалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *