Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжлээ

Image result for МАН бүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг нэн яаралтайгаар, ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө хэлэлцэхээр болсон. Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болох юм. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдан, уг хуулийн төслийг дэмжжээ. Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байгаа бөгөөд дараа нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *