Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг нээлээ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа төвөөс алслагдсан болон эмзэг бүлгийн хүн амд сум, өрхийн эмч мэргэжилтнүүдээр дамжуулан хүргэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага нь “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь“ төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон юм. Төслийн гол зорилго нь: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа эмзэг бүлгийн хүн ам болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” туршилтын төслийг 2016 онд Өмнөговь аймгийн 3 сум, Сонгинохайрхан дүүргийн 2 хороонд амжилттай хэрэгжүүлсэн.

Одоо ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр 2019 онд уг төслийг хэрэгжүүлэх 9 аймгийн 12 сум, нийслэлийн 2 дүүргийн 2 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 60 эмч, мэргэжилтэнг 7 хоногийн сургалтад хамруулж, мобайл тоног төхөөрөмж болох зөөврийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн ЭХО, цусны даралт хэмжигч аппарат, сахар, холестрол хэмжигч, 4 төрлийн хурдавчилсан оношлуур, шинжилгээ авахад хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, Samsung tablet 28 Ipad 1 зэрэг тоног төхөөрөмжөөр хангаад байна.

Мөн 2019 оны 4-5 дугаар сард Солонгосын олон улсын эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр 4 аймгийн 4 сум, нийслэлийн 2 дүүргийн 2 өрхийн эрүүл мэндийн төвд тус төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр төслийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт бүрт 1-3 анхан шатны нэгжид төсөл хэрэгжиж байгаа юм.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шатлал хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгох замаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгож байгаа “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлж, “Хүн төвтэй тусламж үйлчилгээний цогц загвар”-ыг бий болгохыг ЭМЯ-аас зорин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *