Categories
мэдээ нийгэм

Хойд эцэгтээ зодуулснаас болж хагалгаанд орсон хүү ухаан оржээ

Хойд эцэгтээ хэвтэрт ортол зодуулсан дөрвөн настай хүү Гэмтэл согог судлалын төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж хоёр удаа яаралтай хагалгаанд орсон билээ.

Дээрх асуудлаар холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Хүү одоо нүдээ нээж, нэрээр нь дуудахад анзаардаг болсон. Биеийн байдал нь тогтвортой болсон гэж хэлэхэд эрт байна. Бидний зүгээс хүүгийн ар гэрийнхэнтэй ойр ажиллаж туслалцаа үзүүлж байгаа. Хүүгийн тухайд хагалгааны дараах эрсдэлийг даваад гарах нь чухал байна” гэсэн мэдээллийг өглөө. Хэргийг сануулахад, дөрвөн настай дагавар хүүгээ эхийг нь хөдөө явсан хойгуур “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон байна.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *