Categories
мэдээ нийгэм

15 цагаас төв талбайн арын замыг хаана

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна. 12.30 цагт Их сургуулийн гудамж буюу Засгийн газрын ордноос урагшаа Шангрилла -ийн уулзвар хүртэл зам түр хаагдана. Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаана, мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамд хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *