Categories
мэдээ нийгэм

Нийслэлд цацрагийн хяналт шалгалт хийгдэж байна

НМХГ-ын даргын баталсан 02-01/82 тоот удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цооногийн каротажийн судалгааны зориулалттай цацраг идэвхт үүсгүүр хадгалж буй Геосан ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан буюу тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг улсын байцаагчаар хянуулж баталгаажуулаагүй, цацраг идэвхт үүсгүүрийн битүүмжлэлд арчих тест хийгээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.Дээрх зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорын тогтоолоор тус компанийн цацраг идэвхт үүсгүүрийн ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 12.11-ийн 1-д заасны дагуу зөрчил гаргасан хүн буюу цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтанд торгох шийтгэл оногдуулсан. Цацрагийн аюулгүй байдлыг хангуулах хүртэл тус компанийн цацраг идэвхт үүсгүүрийн ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоосноор Нийслэл хотын хүн амд учирч болзошгүй цацрагийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *