Гуравдугаар сарын 23,24-ний өдрүүдэд ТЦА зам тээврийн ослын 319 дуудлага хүлээн авч шалгасан байна. Ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн бол орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.
2018 оны байдлаар Монгол Улсад 55,926 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 86.4% буюу 48,333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хөдөө, орон нутгийн замд мотоцикльтой холбоотой осол, хэрэг ихээр бүртгэгдэх нөхцөл болж байна.
Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгуудын мотоциклын хэрэглээ бусад аймгуудаас илүү байна. Иймд иргэд мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлэх, унаж хэрэглэхдээ хамгаалалтын малгай, бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.