Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирчээ

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн нярай судлалын тасаг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тусдаа тасаг болон зохион байгуулагдсанаасаа хойш нийт 413 амьд төрсөн нярайд үйлчлээд байна. Өнөөдрийн байдлаар нярайн тасагт төрсний дараахь хүнд эрчимт эмчилгээнд -8 дутуу нярай, эмгэг нярайн өрөөнд нийт 4 үүнээс 2 нь дутуу нярай эмчлэгдэж байна. Улаанбаатар хотруу 6 нярай илгээсэн байна.

Эхний 3 сарын байдлаар нярайн тасагт нийт 413 амьд төрөлтөөс эндэгдэл 3, нийт 7 нярайд сурфактант, эмчилгээ хийснээс 6 нь амжилттай болсон, нийт 413 нярайгаас 358 хүнд нярай эмчлэгдсэн ба үүнээс өдөрт дунджаар 5 нярай биеийн ерөнхий байдал нь маш хүнд , хүнд , хүндэвтэр үнэлгээтэй эмчлэгдсэн байгаа гэх мэт эдгээр үзүүлэлтүүдээс дүгнэхэд нярай судлалын тасаг байгуулагдан, 24 цагаар нярайн нарийн мэргэжлийн эмч байнга тусламж үйлчилгээ үзүүлдэг болсноор 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байгаа нь харагдаж байна.

Өнөөдөр тус тасагт 10 дутуу нярай эмчлэгдэж байгаа нь ч мөн нэг талаас тусламжийн чанар сайжирч байгааг харуулж байна. Чанарын алба болон бусад тасгууд яаралтай хэрэгтэй бүхнээр туслаж дэмжиж байгаад талархаж байна. . 2018 оны эцсийн байдлаар БОЭТ-д дутуу төрөлт 7,8% -тай байгаа нь цаашид “эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд” гэдэгт онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Тусламжийн чанарыг сайжруулахад дэмжиж ажилласан ЭМЯ, БОЭТ- ийн удирдлагууддаа төрөх, хүүхдийн тасгийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.

Ийнхүү нярайн тасаг байгуулагдан ажилласан 3 сар орчмын хугацааг дүгнэн үзэхэд нэг талаас 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч, нярайн эндэгдлийг бууруулж байгаа амжилт, үр дүн гарч байна.БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох 3 сарын 24-ний өдөр нярайн тасгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцан, Бельгийн төслөөр нийлүүлэгдсэн амьсгалын аппарат яаралтайгаар угсарч суурилуулан нэг нярайг аппаратанд авлаа, ажлын бус цагаар дуудагдан ажиллаж асуудлыг шийдвэрлэсэн БОЭТ- ийн захирал Т.Баяртогтох , инженер техникийн ажилтнууддаа баярлалаа. Нэг ч гэсэн бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхийн төлөө сэтгэл зүтгэл, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа анагаах ухааны доктор Ц.Солонго эрхлэгчтэй нярай судлалын тасгийн хамт олондоо илүү их амжилтыг хүсье.Монголын үрс маш олон болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *