Categories
гадаад мэдээ

​Тайландад парламентын сонгууль ням гаригт болж өндөрлөлөө

Тайландад парламентын сонгууль ням гаригт болж өндөрлөлөө. 69 сая хүн амтай тус улсад 51.4 сая хүн санал өгөх эрхтэй байв. Энэ нь 2011 оноос хойш болж буй парламентын анхны сонгууль юм. Тайландын Сонгуулийн хорооны мэдээлснээр 44 намын 68 нэр дэвшигч ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдсөн аж. Хамгийн олон санал авах боломжтой нь “Ардын төрийн хүч” намаас генерал Прают Чан-Оча, “Ардчилсан нам”-аас Абхисит Ветчачив нар гэж үзэж байна. Тайландад 2014 онд цэргийн эргэлт болж, генерал Прают Чан-Оча засгийн эрхэнд гарч, ерөнхий сайд болж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *