Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор болон НМХГ-ын дэд даргын хамтран баталсан удирдамжийн дагуу СХД-ийн 27 дугаар хороо цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Эмч мэргэжилтний тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа баримтлан ажиллах эмнэлзүйн стандарт мөрдөөгүй, Эмчийн хөтлөх анхан шатны бүртгэл маягт хангалтгүй, эмч мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаггүй, эрүүлжүүлэх байрны орчинд өдөр тутмын халдваргүйтгэл хангалтгүй, байрлаж байгаа байр, ариун цэврийн өрөө, бие засах газрын цэвэрлэгээний хэрэгсэл хүрэлцээгүй, ялгах тэмдэггүй, бие засах газар болон гар угаахад хэрэглэх халдваргүйжүүлэх уусмалгүй, халдваргүйжүүлэх бодисын нөөцгүй, сэтгэц нөлөөт эмийг энгийн эмтэй цуг хадгалж байсан болон хугацаа нь дууссан эм байсан зэрэг зөрчлүүд илэрч зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.