Categories
мэдээ спорт

23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртээд байна

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэхүү анхдугаар тэмцээнд 11 орны 180 гаруй тамирчин сонгомол, чөлөөт бөхийн төрлүүдээр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг, эмэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг жингийн медальтнууд тодорно. Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрөв, нийт найман жингийн барилдаан болоход манай бөхчүүдээс алт, мөнгө, хүрэл медалийн эзэд цөөнгүй тодорч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад байна.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга /”Хүч” спорт хороо/, 74 кг-д Б.Отгонбаяр /”Хангай хүчтэн”/, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг /”Хасу-Мегастарс”/, 57 кг-д Б.Хонгорзул /”Хонгор нутаг” дэвжээ/ нар түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.

Өчигдрийн барилдаанд Монгол дөрөв, Энэтхэг хоёр, Казахстан нэг алтан медаль хүртсэн бөгөөд Ираны баг тамирчдаас аварга төрсөнгүй. Ираны хоёр бөх шигшээ барилдаанд шалгарсан ч манай бөхчүүдэд ялагджээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг, эмэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг жингийн медальтнууд тодорч, тэмцээн дуусна.

Тэмцээний 3 дахь өдрийн дүн: /2019.03.23/


Эрэгтэйчүүдийн 57 кг

1. Рахул Рахул (Энэтхэг)

2. Бекболот Мырзаназар Уулу (Киргиз)

3. Цэрмаагийн Чинзориг (Монгол)

65 кг

1. Төмөр-Очирын Тулга (Монгол)

2. Амирмохаммад Язданичерати (Иран)

3. Ильяс Жумай (Казахстан)

3. Парвеен Парвеен (Энэтхэг)

74 кг

1. Батсуурийн Отгонбаяр (Монгол)

2. Навид Морад Занганех (Иран)

3. Дархан Йессенгали (Казахстан)

125 кг

1. Юсуп Батырмурзаев (Казахстан)

2. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)

3. Мохаммад Моради (Иран)

Эмэгтэйчүүдийн 50 кг

1. Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол)

2. Светлана Анкичева (Казахстан)

3. Жиоти Жиоти (Энэтхэг)

57 кг

1. Болдсайханы Хонгорзул (Монгол)

2. Нураида Анаркулова (Киргиз)

3. Екатерина Фирстова (Казахстан)

65 кг

1. Тина Тина (Энэтхэг)

2. Хүрэлхүүгийн Болортуяа /Монгол)

68 кг

1. Дивья Какран (Энэтхэг)

2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол)

3. Валерия Гончарева (Казахстан)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *