Categories
мэдээ нийгэм

​Арьс гоо заслын эмнэлгүүдэд шалгалт хийж байна

Арьс гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, эм биобэлдмэлийн хяналт, эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр хийж байна.

Урьдчилан сэргийлэх хяналтаар арьс гоо заслын эмнэлгүүдийг эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд хамруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эм эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхит бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангуулахад чиглэгдэн, үүсч болох эрсдлээс сэргийлэн ажиллаж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, шалган шийдвэрлэж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *