Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид танилцаж, туршлага судлах уулзалт боллоо. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон хэлтэс албадын дарга нар хүлээн авлаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бусад аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар танилцууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургалтад хамруулах талаар анхаарч ажиллаж байгаа. Ирэх онд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөсөн. Нийслэлийн хөгжил зөвхөн хотын хөгжил бус бүс нутгийн хөгжлийг дэмжиж, хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ