Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний түүхэн өдөр

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой тохиож байна. Хүн гэгч оюун ухаанаараа бусад амьтдаас ялгагддаг гэдэг. Тэр ухамсрын ачаар олон зүйлийг таниж мэдэх, сансар огторгуйг судлах томоохон нээлтийгш хийсэн байдаг. Улс орон бүр сансар огторгуй, гариг эрхсийг судласаар иржээ. Манай улсын хувьд ЗХУ-ын тусламжтайгаар гурван сансрын нисгэгч бэлтгэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа одоогоос 38 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар “Союз 39” хөлгөөр нисэж нийт 8 өдөр (7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Ж.Гүррагчаа 1947 оны 12 дугаар саын 5-нд Булган аймгийн , Гурванбулаг сумын нутагт Жүгдэрдэмидийн том хүү болон мэндэлжээ. Тэрбээр Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *