Казах үндэстний уламжлалт баяр болох олон улсын Наурызын баярыг угтсан “Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгууж буй юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож баяр хүргэн үг хэллээ.
Хотын дарга хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн казах түмний төлөөлөл та бүхэнд олон улсын Наурызын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Үе үеийн ажилч хичээнгүй казах түмэн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ Монгол Улсын болоод нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дурдахад таатай байна. Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Наурызын баяр бол казах түмний түүх, ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн уламжлуулдаг үндэсний онцлогтой сайхан баяр билээ. Нийслэлд төдийгүй улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ өнө эртнээс уламжлагдан ирсэн энэхүү баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцолсон юм.
Хүндэтгэлийн тоглолтод казах түмнээс төрөн гарсан шинэ залуу уран бүтээлчид болон Хурд хамтлаг, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцож ая дуугаа өргөлөө