Categories
мэдээ нийгэм

​Эхнэр нь нөхрөө цайны аягаар хутгалжээ

Сонгинохайрхан дүүргийн 14 хороонд гуравдугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баяраар шөнийн 01:20 цагт нөхрөө нуруун тус газарт нь хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал баярын өдрийг тохиолдуулан ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар маргалдан 26 настай эрэгтэй Э-г түүний эхнэр болох 26 настай А нь цайны аяга хагалж, түүгээрээ нуруун тус газарт нь нэг удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан байна. Хэргийг үйлдсэн 26 настай эмэгтэй А нь одоогоор хоригдож байгаа буюу тус дүүргийн нэгдүгээр хэлтэст хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт буруутган мөрдөн шалгагдаж байгаа аж.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *