Categories
мэдээ нийгэм

​Б.Пүрэвдорж цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийллээ

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан хөрөнгийн дансны хуулгыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Щвейцариас авч ирсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа юм. Гэхдээ уг мэдээллийг улс төрийн хүрээллийнхэн үгүйсгэж байгаа бөгөөд, Т.Аюурсайханыг худлаа ярьж байгаа хэмээн буруутгаад буй. Харин энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Аюурсайхан гишүүний оффшорын эсрэг яриаг би дэмждэг. Гэтэл Аюурсайхан намайг оффшорын эсрэг юу ч хийдэггүй гэж зүтгэлээ. Анх төрийн өндөр дээд албан тушаалтан болон хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан боловч оффшорчин олонтой МАН хэлэлцүүлээгүй. Хоёр долоо хоногийн өмнө Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй нөлөөлсөн” хэмээсэн байна.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *