Categories
мэдээ спорт

Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо нар энэ сарын барилдааныг тэргүүлж байна

Өнөөдөр Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн зургаа дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Нишигикиг, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Шодайг тус тус давснаар Хакүхо 6, Какүрюү 5 даваатай болов.

Энэ өдөр нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжиг давснаар унаа, даваа 3-3 боллоо. Озэки Точиношин өнөөдөр Митакэүмиг давж 4 даваа, 2 унаатай болоод байна. Озэки Такаясү, Миёогирюүг давж 5 даваа, нэг унаатай байгаа бол энэ башёд нэг ч унаагүй явсан Озэки Гойэдо, Дайшёод унаж 5 даваа нэг унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа.

Харү башёгийн зургаа дахь өдрийн байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноров хоёр нэг ч унаагүй башёг хамтдаа манлайлж байна. Тэдний араас 5 даваатай Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясү тэргүүтэй 6 сумоч нэхэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *