Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө өгөх, автомашин техник, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт ажиллах ажлын хэсэгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах ажиллаж байгаа юм.
Ажиллах үеэрээ дээрх аймгуудын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцаж, сум орон нутгийн холбогдох байгууллага, ард иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч шаардлагатай арга хэмжээг шийдвэрлэн ажиллаж байна.