Categories
мэдээ нийгэм

​Ирэх пүрэв гаригт гамшгийн дохио дуугарна

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. “Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана” гэж Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд заасан байдаг. Тиймээс энэ жилийн гуравдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын дохиогоор орон даяар зарлах юм. Улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцоно.

П. Сайнжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *