Categories
мэдээ нийгэм

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг томоохон худалдаа үйлчилгээний төв, зах, үзвэр үйлчилгээний газар, тэдгээрийн гаднах талбай, гэр хорооллын болон орон сууцны хороодод болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг нийт 14 удаа зохион байгуулж, 8360 орчим иргэнийг хамруулсан байна.

Мөн гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой осол болоод болзошгүй аюул, эрсдэл гарч байгаа шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт, шалгалтыг 11 удаа зохион байгуулж, 1835 өрхийн 3352 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, аюулын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч ажилласан юм.

One reply on “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *