Categories
мэдээ нийгэм

“Монгол ногоо” төслийг хэрэгжүүлж, “Жишиг гудамж” байгуулна

Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо” хамтран хэрэгжүүлдэг “Монгол ногоо” төсөл Баян-Өндөр суманд хэрэгжинэ. Ингэхдээ Яргуйт, Говил багт зорилтот бүлгийн иргэдэд газар олгож,шинээр “Жишиг гудамж” байгуулах гэнэ.

Жишиг гудамжны иргэдэд тариалалтад шаардлагатай үр, бордоо, гар багажийг үнэ төлбөргүй олгоно. Түүнчлэн Яргуйт багийн “Жишиг гудамж”-д хамрах дөрвөн өрхийн дунд нэг хүлэмжийг 75 хувийн хөнгөлөттэй үнээр олгон, нэг худгийг үнэ төлбөргүй гаргаж ундны ус болон усалгааны асуудлыг нь шийдвэрлэх ажээ.

“Монгол ногоо” төсөл нь энэ удаа Орхон аймагт хэрэгжихдээ зорилтот бүлгийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэж байгаа гэж төслийн багийн гишүүд хэлж байна. Төслийн хүрээнд агрономич Ж.Бяцхандай “Хүнсний ногооны үр үрсэлгээ, хөрс боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Мөн төслийн багийн гишүүд “Эко цэцэрлэг”-ээр Цагаанчулуут багийн 26 дугаар цэцэрлэг, “Эко сургууль”-аар Эрдэнэ багийн 20 дугаар сургуулийг сонгон авчээ. Ингэснээр хүүхэд багачуудад хүнсний ногоо тариалах аргачлалыг зааж хөдөлмөрт сургах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *