Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баасандорж:​ Хүнийг ганцаарчлан олон цагаар байлгах нь эрүүдэн шүүлтийн хэлбэр

Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан талийгч шүүгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ. “Пүрэв гаригийн орой шүүгч Б-г хорьсон байдаг. Ганц худгаас авлигатай тэмцэх газрынхан түүнийгаваад явсан гэх мэдээлэл бий. Ингээд баасан гаригийн өглөө авлигатай тэмцэх газар талийгаачийг бүтэн өдөржин нэг өрөөнд ганцааранг нь байлгасан. Хүнийг ганцаарчлан олон цагаар байлгана гэдэг нь эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр. Өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтад байсан мэдээллийг бид авч чадаагүй” гэж талийгаач Б-гийн өмгөөлөгч хэллээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 31.1.3 дугаарт “Хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэнэ” гэсэн заалт бий. Гэтэл шүүхийн шийдвэргүй илүү хугацаагаар хорьсон байна. Үүний хариуцлагыг хорьсон мөрдөгч, хорихын ажилтнууд хүлээх ёстой гэдгийг талийгчийн өмгөөлөгч хэлсэн юм. Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн ОУ-ын гэрээнд “Хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруугүйд тооцдог” гэжээ.Гэтэлшүүхээсхорих шийдвэр гаргаагүй байхад авлигатай тэмцэх газар талийгаачийг хорьсон байна. “Авлигатай тэмцэх газрыг шалгадаг байгууллага монголд байхгүй. Энэ байгууллага дур зоргоороо авирладаг хүссэн хүнээ баривчилдаг. Хуульгүй ажилладаг. Тэд өнөөдөр нэг хүний аминд хүрлээ” гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж хэлсэн юм.

П. Сайнжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *