Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Австрали Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа шинэ Элчин сайд Дэвид Восен-ыг хүлээн авч уулзав. Австрали Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн манай чухал гуравдагч хөрш бөгөөд Монгол дахь томоохон хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг сайд Д.Цогтбаатар тэмдэглэв. Мөн Австралийн Засгийн газраас манай төрийн албаны боловсон хүчинг бэлтгэхэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархалтай байдгаа илэрхийлэв.

Хоёр улс бүхий л салбарт харилцааг хөгжүүлэх боломжтой бөгөөд ялангуяа хариуцлагатай уул уурхай, сайн засаглал хөгжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн туршлага судалж, хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Элчин сайд Д.Восен хоёр улсын хооронд дээд, өндөр түвшнийн харилцан айлчлал хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн талууд хоёр талын харилцааны асуудлуудаас гадна олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *