Categories
мэдээ нийгэм

НИТХ: Тооллогын комиссыг баталлаа

18:30 цаг:

НИТХ-ын хурлаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссыг баталж, төлөөлөгчдийн саналыг сонслоо. НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

-Өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн. Өмнө нь оролцдоггүй байсан. Түрүүний Засаг даргыг томилох хуралд ч ирээгүй. Гэтэл өнөөдөр ирж, тооллогын комисст орж байна. Өмнөх тооллогын комисс “саналаа хүнд үзүүлсэн бол саналын хуудас хүчингүй болдог журмыг яагаад хасагдав.

Тооллогын комиссын дарга н.Батсүмбэрэл:

-Тооллогын комиссыг та бүхэн баталсан. Зарим орхигдсон зүйлийг тооллогын комисс зөвлөлье. Сонгуулийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд хэвлэл мэдээллийг оруулах боломжгүй. Орхигдсон тэмдэглэгээг дахин зөвлөлдье гэлээ. Ингээд төлөөлөгчдийн гаргасан саналыг дахин зөвлөлдөхөөр боллоо.

Ингээд санал хураалтад хэвлэл мэдээллийг оруулахыг хориглож, саналын хуудсанд илүү тэмдэглэгээ хийвэл хүчингүй болгохоор шийдвэрлэснээ тооллогын комисс танилцуулав. Мөн санал өгөх төлөөлөгчдийн гар утсыг хураах юм байна.

18:10 цаг:

НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Дараагаар нь Тооллогын комисс хуралдаж, даргаар нь н.Батсүмбэрэлийг томилжээ. Тооллогын комисс санал хураалт явуулах талаар тогтоолоо танилцууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг нийслэлийн Засаг даргад батламжуулах юм.

18:40 цаг:

НИТХ-ын хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Хурал даргалагч н.Батнасан тооллогын комиссыг таван хүнтэй байгуулах тогтоолыг танилцуулж, бүрэлдэхүүнд төлөөлөгч Батсүмбэрэл, Төмөрбаатар Баярсайхан, Д.Амарбаясгалан, н.Одонтунгалаг нар багтаж байгааг хэллээ. Санал хураалтаар төлөөлөгчид тооллогын комиссын бүрэлдэхүүнийг дэмжив. Ингээд тогтоолын төслийг баталлаа.

Дараагаар нь тооллогын комисс хуралдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *