Categories
мэдээ соёл-урлаг

Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд “РОМА” шалгарлаа

Лос Анжелес хотод болж буй 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Мексикийн найруулагч Альфонсо Куароны “Рома” кино шагнал хүртжээ.

Энэ төрөлд мөн Польшийн “Хүйтэн дайн”, Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан дал модны мөчир”-ийг хүртэж байсан Японы “Дэлгүүрийн хулгайчид”, Ливаны “Капернаум”, Германы “Never Look Away”( Хэзээ ч бүү харцаа буруул) зэрэг кино өрсөлдсөн байна.

Оскарын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн энэхүү кино өмнө нь “Алтан бөмбөрцөг” наадамд Шилдэг гадаад киногоор шалгарсан юм. Оскарын энэ төрөлд Мексикийн кино 9 удаа нэр дэвшиж байсан бөгөөд энэ удаад анх удаа шагнал хүртэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *