Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар өвлийн наадам эхэллээ

Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэх, жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг иргэдэд сурталчлах зорилго бүхий “Улаанбаатарын өвлийн наадам” өнөөдөр “Скай Резорт” цогцолборт эхэлнэ.

Маргааш буюу энэ сарын 17-ны 19.00 цаг хүртэл үргэлжлэх тус наадмын үеэр Мөсөн сурын болон Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн болох юм. Тэмцээнүүдэд ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид оролцохоор бүртгүүлжээ.

Наадмыг үзэх сонирхолтой иргэдэд “Ulaanbaatar City Tour” буюу хотын аяллын автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт, “Скай резорт” цогцолбороос Д.Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагт үйлчлэх юм.

Наадмын хөтөлбөрийг хавсаргав.

Ulaanbaatar city Tourism department-н зураг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *