Categories
мэдээ нийгэм

Дутуу төрөлтийг бууруулах, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн ЭМГ, 21 аймгийн ЭМГ-ын дарга, удирдлагууд, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нярайн болон хүүхдийн эмч нарт зориулан дутуу төрсөн хүүхдэд хийдэг “Сурфактант эмчилгээний арга зүй” цахим сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, нярайн эндэгдэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж, эмч эмнэлгийн ажилчид шат шатандаа хичээнгүйлэн ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсын нялхсын эндэгдлийн 60 гаруй хувийг нярайн эндэгдэл эзэлж, түүний 70 гаруй хувийг нярайн эрт үеийн, 30 орчим хувийг нярайн хожуу үеийн эндэгдэл эзэлж байна. Нийт нярайн 4.6 хувь нь дутуу, бага жинтэй төрж нярайн эндэгдлийн 66.2 хувийг эзэлж байгаа тул дутуу төрөлтийг бууруулах, дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Нярай судлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи болох сурфактант эмчилгээг хэрэглэснээр улс орнууд бага жинтэй нярайн амьдрах чадварыг 90 хүртэл хувиар нэмэгдүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *