Categories
энтертаймент-ертөнц

“This is America” оны шилдэг дуугаар шалгарлаа

Хөгжмийн салбарын шилгүүдийг тодруулдаг 61 дэх удаагийн “Grammy”-ийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Наадмыг “Grammy”-ийн 15 удаагийн шагналт Алиша Киз хөтөлсөн байна.

“Grammy”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр кантри дуучин Кейси Макгрейвс хамгийн олон буюу дөрвөн цомын эзнээр шалгарав. Харин жүжигчин, реппер Чайлдиш Гамбино, дуучин Леди Гага нар гурван цом гардан авлаа. Жүжигчин, реппер Чайлдиш Гамбиногийн “This is America” дуу “Оны шилдэг дуу”-аар шалгарсан бол Леди Гагагийн “Оскар”-т нэр дэвшсэн “Shallow” дуу хоёр цомын эзэн болгожээ.

Түүнчлэн дуучин Дуа Липа “Шилдэг шинэ уран бүтээлч”-ээр тодорсон бол реппер Карди Би “Invasion of Privacy” цомгоороо шилдэг реп цомгийн шагнал хүртсэн анхны эмэгтэй болов.

Мөн дуучин Ариана Гранде анхныхаа “Grammy”-ийн шагналыг хүртсэн ч тэрбээр ёслолд оролцоогүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *