Улаанбаатар-Дархан чиглэлд ирэх ням гариг буюу хоёрдугаар сарын 10 хүртэл рэйлбусаар үйлчилнэ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатараас 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дархан өртөөнд зогсох бол Дарханаас 13.45 цагт хөдөлж, 18.18 цагт төв вокзал дээр ирэх юм байна.
Тасалбарын үнэ энгийн суудал том хүн 14600, хүүхэд 6400 төгрөг бол зөөлөн суудал том хүн 16400, хүүхэд 7100 төгрөг аж.