Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид баярын өдрүүдээр хүч нэмэгдэн ажиллана

Сар шинийн өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах хүсэлтийн дагуу ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 450 сонсогч хоёрдугаар сарын 4-8 хүртэл нийслэлийн төвийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 200, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 250 сонсогч ажиллах аж.

Сонсогчдыг өөрсдийн болон иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэхийг тус их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батбаяр чиглэл болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *